Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн банкнаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хөрөнгө оруулалтаар төсөл хэрэгжиж буй зарим аймгуудын тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн сумдыг эмнэлгийн түргэн тусламжийн машинаар хангах үйл ажиллагаааг зохион байгууллаа.
Нийгмийн аливаа үйлчилгээг хүртээмжэй, цаг алдалгүй хүргэх нь хөдөө орон нутгийн иргэдийн амьдралын чанарын хувьд чухал байдгийг харгалзан Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор зэрэг 11 аймгийн 17 сумын эрүүл мэндийн төвүүдийг туулах чадвар сайтай, тусгай тоноглолтой Toyota Land Cruiser LC78 түргэн тусламжийн автомашинаар хангаж байна.
Сонгогдсон сумдууын эрүүл мэндийн төвүүдийн тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа дууссан, эвдрэл гэмтэл их байгаагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учруулж байгаа нь Монголын өргөн уудам нутагт тархан амьдардаг ялангуяа хөдөөгийн иргэн бүрийн байгаль хамгаалалд сайн дураар оролцоход хүндрэл учруулдаг билээ.
Байгаль орчин болон нийгэм, хүний эрүүл мэндийн асуудлыг уялдуулсан байдлаар анхаарч Эрүүл мэндийн салбарт үр ашигтай хөрөнгө оруулалтыг хийж буй Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Германы Сэргээн босголт, зээлийн банк, тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон дэмжин ажиллаж буй бусад байгууллагуудад салбарын сайдын хувьд С.Одонтуяа талархлаа илэрхийллээ.