САВ БАГЛАА, БООДЛЫН ХАЯГДЛЫГ ҮҮСГЭГЧ НЬ ХАРИУЦАХ, БОХИРДУУЛАГЧ НЬ ТӨЛӨХ ЗАРЧИМ ХЭРЭГЖИХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БИЙ БОЛГОХ НЬ" СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ecfund

“Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах нь” төсөл хэрэгжиж буй. Төслийн хүрээнд “Сав баглаа, боодлын хаягдлыг үүсгэгч нь хариуцах, бохирдуулагч нь төлөх зарчим хэрэгжих эрх зүйн орчныг бий болгох нь” сэдэвт өглөөний уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга албан тушаалтнууд, Нийслэлийн байгаль орчны газар, МУИС-ийн судлаачид, Хоггүй Монгол ТББ, Каритас Чех Ренаблик, Хог хаягдал үйлчилгээ эрхлэгчдийн холбоо зэрэг 20 гаруй аж ахуйн нэгж , иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Уулзалтын эхэнд Сав баглаа, боодлын хаягдлыг үүсгэгч нь хариуцах, бохирдуулагч нь төлөх зарчим хэрэгжих эрх зүйн орчныг бий болгох зорилтын хүрээнд хийгдэж буй ажлын нэг гэдгийг Каритас Чех Ренаблик байгууллагын төслийн менежер Б.Санчиргарав танилцуулав.

Үргэлжлүүлэн Хуванцар хог хаягдлыг цуглуулах, дахин ашиглах, боловсруулах, зэрэг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн таатай орчныг бүрүүлэхээр хийсэн судалгааны дүнг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлөв.

ecfundecfundecfund

БОУАӨЯ-ны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сан