Яагаад бид санаа тавьж, яг одооноос үйлдэл хийхэд бусдыгаа уриалах хэрэгтэй вэ? Хоёрхон факт:
1.Та бидний өдөр тутам хэрэглэдэг хуванцар нь микро хуванцар болж задралд ордог. Микро хуванцар нь агаар, ус, хөрс, хоол, хүнсний сүлжээгээр дамжиж бидний биед орж уушиг, ходоод, элэг, бөөрөнд хуримтлагддаг. Энэ нь эрүүл мэндэд маш хортой.
2. Дэлхий нийтэд нийт үүсч буй хуванцар хог хаягдлын 10 хүрэхгүй хувийг дахин боловсруулдаг ба дахин боловсруулах боломжгүй хуванцар хог хаягдлын дийлэнх нь нэг удаагийн хэрэглээ байдаг.
Жил бүр дэлхий дахинаа өрнөдөг Clean Up Day -2024 Их Цэвэрлэгээний өдрийг угтан зохион
байгуулж буй #ХуванцрааБагасгая Уриалгад хүүхэд, залуус, иргэд, найз нөхөд, анги хамт олон,
албан байгууллага та бүгдийг нэгдэхийг урьж байна
УРИАЛГАД НЭГДЭХДЭЭ:
Өдөр тутамдаа хуванцар сав, гялгар уут, нэг удаагийн хэрэгсэл ашиглахаа багасгахыг уриалж, хэрхэн багасгаж байгаагаа Facebook болон Instagram хуудсандаа постлоорой (зураг, рийл, видео, текст ямар ч хэлбэртэй байж болно).
Хамгийн гол нь #хуванцраабагасгая хэштагийг оруулж
https://www.facebook.com/CaritasCzechRepublicInMongolia пэйжийг мэншн хийгээрэй.
ХУГАЦАА, ШАГНАЛ:
9 сарын 19 хүртэл уриалгад нэгдсэн хүмүүсээсээ 15 оролцогчийг шалгаруулж,
9 сарын 21-ний өдөр болох CleanUp Day-2024 өдөрлөгөөр эко амьдралыг дэмжих онцгой
бэлгүүдийг гардуулах юм.
"Монгол улсад хуванцар дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах " төсөл
"Sustainable Plastic Recycling in Mongolia" project funded by the European Union and
#SPRIM #reduceplastic #хуванцраабагасгая
EU Delegation to Mongolia
EU SWITCH-Asia Programme
Caritas Czech Republic in Mongolia