Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Байгаль орчин, уур амьсгалын сан, Экологийн Цагдаагийн алба хамтран Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Экологийн боловсрол олгох" сургалтыг Хөвсгөл аймагт зохион байгууллаа. Сургалтад Байгаль хамгаалагчид, ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөлийн 150 гаруй төлөөлөгчид оролцлоо.