“ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ” СУРГАЛТЫГ ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

ecfund

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Байгаль орчин, уур амьсгалын сан, Экологийн цагдаагийн алба хамтран “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, экологийн боловсрол олгох” сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Хөвсгөл, Булган, Дархан-Уул аймгуудад амжилттай зохион байгууллаа.

            Сургалтаар “Байгаль орчин, уур амьсгалын сангийн үйл ажиллагаа, орлого бүрдүүлэлт, захиран зарцуулалт, “Хууль бус ан агнуур ба амьтны тухай хууль эрх зүйн асуудал”, Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах”, “Ойн баялгийн ашиглалтын өнөөгийн байдал, хууль бус ашиглалтын талаар баримталж буй бодлого, арга хэмжээ”, “Хууль бус уул уурхай ба Бичил уурхайн ялгаатай нөхцөл байдал”, “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхзэрэг илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлэв.

 

            Байгаль орчны чиглэлээр орон нутагт тулгамдаж буй асуудлаар улсын байцаагч, байгаль хамгаалагч, иргэдийн үгийг сонсож, шийдвэрлэх арга замын талаар ярилцсан.

            Тус сургалтанд Хөвсгөл, Булган, Дархан-Уул аймгийн Төрийн болон Төрийн бус байгууллага, Аж ахуйн нэгж байгууллага, иргэд олон  нийтийн төлөөлөл 400 гаруй хүн хамрагдав.

#Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

#Экологийн Цагдаагийн Алба

#УСНЫ ГАЗАР

#Ойн газар

ecfundecfundecfundecfundecfundecfundecfundecfundecfundecfund

БОУАӨЯ-ны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сан