“ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ,  ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ” СУРГАЛТ ОРОН НУТАГТ  ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

ecfund

             Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Байгаль орчин, уур амьсгалын сан, Экологийн цагдаагийн алба хамтран “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, экологийн боловсрол олгох” сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Хөвсгөл, Булган, Дархан-Уул аймгуудад зохион байгуулж, өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймагт амжилттай үргэлжлэн явагдаж байна.

 

            Сургалтаар “Байгаль орчин, уур амьсгалын сангийн үйл ажиллагаа, орлого бүрдүүлэлт, захиран зарцуулалт, “Хууль бус ан агнуур ба амьтны тухай хууль эрх зүйн асуудал”, Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах”, “Ойн баялгийн ашиглалтын өнөөгийн байдал, хууль бус ашиглалтын талаар баримталж буй бодлого, арга хэмжээ”, “Хууль бус уул уурхай ба Бичил уурхайн ялгаатай нөхцөл байдал”, “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхзэрэг илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлэв.

 

            Байгаль орчны чиглэлээр орон нутагт тулгамдаж буй асуудлаар улсын байцаагч, байгаль хамгаалагч, иргэдийн үгийг сонсож, шийдвэрлэх арга замын талаар ярилцсан.

            Тус сургалтанд Архангай аймгийн Төрийн болон Төрийн бус байгууллага, Аж ахуйн нэгж байгууллага, иргэд олон  нийтийн төлөөлөл 150 гаруй хүн хамрагдав.

Байгаль орчин, уур амьсгалын сан

ecfundecfundecfundecfundecfundecfundecfund

БОУАӨЯ-ны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сан