Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Байгаль орчин, уур амьсгалын сан, Экологийн цагдаагийн алба хамтран “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, экологийн боловсрол олгох” сургалтыг 2024 оны 11-12 дугаар саруудад Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Архангай, Өвөрхангай аймгуудад амжилттай зохион байгууллаа.
Сургалтаар “Байгаль орчин, уур амьсгалын сангийн үйл ажиллагаа, орлого бүрдүүлэлт, захиран зарцуулалт”, “Хууль бус ан агнуур ба амьтны тухай хууль эрх зүйн асуудал”, “Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах”, “Ойн баялгийн ашиглалтын өнөөгийн байдал, хууль бус ашиглалтын талаар баримталж буй бодлого, арга хэмжээ”, “Хууль бус уул уурхай ба Бичил уурхайн ялгаатай нөхцөл байдал”, “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх” зэрэг илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлэв.
Байгаль орчны чиглэлээр орон нутагт тулгамдаж буй асуудлаар улсын байцаагч, байгаль хамгаалагч, иргэдийн үгийг сонсож, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэв.
Тус сургалтанд Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Архангай, Өвөрхангай аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 670 гаруй төлөөлөл хамрагдав.