Японы Шиндакэ галт уул дахин оргилжээ

Японы баруун өмнөд нутгийн Кутиноэрабу арал дээр орших Шиндакэ галт уул өнөөдөр /2020.02.03/ оргилсон талаар тус улсын Цаг уурын агентлаг мэдээлжээ.

ecfund

Японы баруун өмнөд нутгийн Кутиноэрабу арал дээр орших Шиндакэ галт уул өнөөдөр /2020.02.03/ оргилсон талаар тус улсын Цаг уурын агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, галт уулын тогооноос цацагдсан хэсгүүд 7 км-ын өндөрт хүрч, 600 метрийн радиуст том чулуунууд шидэгдсэн байна.

Хамгийн сүүлд энэ сарын эхээр оргилсон Шиндакэ галт уул дахин идэвхжих эрсдэлтэй байгаатай холбоотойгоор төвийн бүс рүү нь хоёр километрээс илүү зайд ойртохыг хоригложээ. Кутиноэрабу арал нь ердөө 38 хавтгай дөрвөлжин км талбайтай бөгөөд уг арал дээр халуун рашаан сувиллын хэд хэдэн газар байдаг аж.

Эх сурвалж: MAINICHI.JP

БОАЖЯ-ны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сан