100 ХОНОГИЙН АЖЛЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛАВ

100 ХОНОГИЙН АЖЛЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛАВ

ecfund

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар өнөөдөр “100 хоногийн ажлын тайлан”-гаа хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид, олон нийтэд нээлттэй танилцууллаа.

ИРГЭД, АЖ АХУЙ НЭГЖЭЭС ИРЖ БАЙГАА ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ

1111 төвд байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хаяглагдсан 85 өргөдлийн 25 өргөдлийг бүрэн шийдвэрлэж дуусгасан ба 60 өргөдөл нь хянагдаж байна. Үүнээс 45 нь Улсын тусгай хамгаалалттай газарт "Газар ашиглах эрх, зөвшөөрөл"-тэй холбоотой байна.

ХИЛ ОРЧМЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ОХУ-ЫН БҮГД НАЙРАМДАХ БУРИАД УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын сайд Чирипов Даба-Жалсан Шагжиевич, Буриад Улсын аялал жуулчлалын сайд А.Д. Доржиев болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа.

МОНГОЛ УЛС ДАХЬ ФРАНЦЫН ЭЛЧИН САЙД СЭБАСТИЕН СҮРҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Уулзалтын эхэнд Францын Монгол Улс дахь элчин сайд Сэбастиен Сүрүнтэй Сэргээгдэх эрчим хүч, хог хаягдлын менежмент, байгаль орчныг хамгаалах олон талт хамтын ажиллагаа, хөрсний бохирдол зэрэг сэдвээр ярилцаж, санал солилцов.

БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ УСНЫ САЛБАРЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА

Уулзалтад "Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв", "Монгол Ус" ТӨХК, "Туул голын сав газар"-ын нийт 80 гаруй алба хаагч оролцож, байгаль, ус хамгаалах чиглэлд тулгамдсан асуудлаар санал солилцлоо.

ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН АМРАЛТ, ЧӨЛӨӨТ ЦАГАА ӨНГӨРҮҮЛЭХ БҮСИЙГ БАЙГУУЛАХ ГАЗРЫГ НИЙТЭД ЗАРЛАЛАА

Нийтдээ дөрвөн байршил бүхий

11,3 га талбайг тохижуулан олон нийтийн чөлөөт цагаа өнгөрүүлэх бүсийг Олон улсын байгууллагуудтай хамтран тохижуулна.

ЕВРОПЫН ХОЛБОО МОНГОЛ УЛСТАЙ ОЙН САЛБАРТ ТҮНШЛЭХ САНАЛТАЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

Европын Холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Аксель Никэйз болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа.

“ЭХ ДЭЛХИЙГЭЭ ИРЭЭДҮЙДЭЭ ӨВЛҮҮЛЬЕ” АЯН АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ, МОНГОЛ УЛСЫН 21 АЙМАГТ ҮРГЭЛЖЛЭХЭЭР БОЛЛОО

Ойн ач холбогдлын талаарх боловсрол, мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлээр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн санаачилгаар байгаль орчин, аялал жуулчлалын яам, Олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр дэлхийн ойн өдрийн хүрээнд “Эх дэлхийгээ ирээдүйдээ өвлүүлье” аяныг нэг сарын хугацаанд амжилттай зохион байгууллаа.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ДЭД САЙД Г.ТҮВДЭНДОРЖ БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСАД АЖИЛЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн

санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж нар Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/-ын Истанбул хотод томилолтоор ажиллав.

УУР АМЬСГАЛЫН НОГООН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ХЭРЭГЖИХ ТӨСӨЛ

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хамтран “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх техникийн болон тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд тусгах нь” төслийг хамтран хэрэгжүүлэхээр БОАЖ-н Сайд Б. Бат-Эрдэнэ, ДДНХИ-ийн Суурин төлөөлөгч Аннака Питерсон нар санамж бичигт гарын үсэг зурав.

БОАЖ-ЫН САЙДААР АХЛУУЛСАН ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛОВ

Хурлаар хог хаягдлын чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцон, хэлэлцэж тодорхой үүрэг даалгавруудыг холбогдох байгууллага, албан тушаалтанд өглөө.

БОАЖЯ, МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ ТББ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

Байгаль орчин, аялал жуулчлалын

яам, “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” ТББ (МБОИЗ), харилцан тохиролцож байгаль орчны салбарт иргэний оролцоотой байгаль хамгааллын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичгийг байгуулав.

БНСУ-ЫН АЛДАРТ ТАМИРЧИН HWANG CHUL SOON СПОРТЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ХАМТАРНА

Монгол Улсыг гадаадад сурталчилах ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын алдартай бодибилдингийн тамирчин CHUL SOON -ыг хүлээн авч уулзаж, Монгол Улсыг гадаадад сурталчлах, спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

НОГООН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАГДЛАА

Өмнө нь иргэн, аж ахуйн нэгжид нийт 25 төрлийн ногоон зээлийн бүтээгдэхүүнийг санал болгож байсан бол уг бүтээгдэхүүний тоог 9-өөр нэмэгдүүлж, иргэн, аж ахуйн нэгжид нийт 34 төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг санал болгохоор шийдвэрлэж, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны тогтоолоор батлагдав.

МУИС “ТЭРБУМ МОД –1000 ИНЖЕНЕР” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, “ОЙН АЖ АХУЙН ИНЖЕНЕР” БЭЛТГЭХЭЭ МЭДЭГДЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг бүрэн хангахад МУИС-ийн зүгээс “ТЭРБУМ МОД – 1000 ИНЖЕНЕР” хөтөлбөрийг санаачлан, хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.

ХИЛ ОРЧМЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ОХУ-ЫН БҮГД НАЙРАМДАХ БУРИАД УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын сайд Чирипов Даба-Жалсан Шагжиевич, Буриад Улсын аялал жуулчлалын сайд А.Д. Доржиев болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзав.

“ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ МОНГОЛ УЛС” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫГ ОРОН ДАЯАР ЗАРЛАЖ БАЙНА

Европын холбоо, БОАЖЯ болон Монгол дахь Францын элчин сайдын яам хамтран Монгол орны дөрвөн зүг найман зовхист аж төрж, суралцаж буй Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Цөлжилтийн эсрэг Монгол Улс” сэдэвт гэрэл зургийн уралдааныг зарлалаа.

БОАЖ-ын ДЭД САЙД Г.ТҮВДЭНДОРЖ УНГАР УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД БОРБАЛА АННА ОБРУШАНСКИ, УНГАР УЛСЫН ТӨРИЙН ӨМЧИТ МЕЧЕКЭРЦ ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ

Унгар Улсын Төрийн өмчит “Мечекэрц” компанитай гүний ус ашиглалт, усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх, ус дахин ашиглах, Монгол Улсын нөхцөлд тохирсон дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

ЕВРОПЫН ХОЛБОО МОНГОЛ УЛСТАЙ ОЙН САЛБАРТ ТҮНШЛЭХ САНАЛТАЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр /2022.04.25/ Европын Холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Аксель Никэйз болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзав.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.ЛХАГВАСҮРЭНТЭЙ УУЛЗЛАА

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ , БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа нар Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Лхагвасүрэн, инженер, техникийн хэлтсийн дарга, хурандаа Л.Ууганбаяр нарыг хүлээн авч уулзаж, байгаль орчин, хил хамгаалах асуудлаар санал солилцлоо.

“ХОГ ТҮҮХЭЭС ИЛҮҮ, ХОГ ХАЯХГҮЙ БАЙЯ" УРИАН ДОР "БОГДХАН УУЛАА ЦЭВЭРЛЭЕ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

“Улаанбаатар залуусын оролцоо” ТББ-ын дэргэдэх Улаанбаатар Аялагч Клуб (UB Hiking Сlub) санаачлагаар хамтран зохион байгууллаа.

“ЭХ ДЭЛХИЙГЭЭ ИРЭЭДҮЙДЭЭ ӨВЛҮҮЛЬЕ” АЯН БЗД-ИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 142-Р СУРГУУЛИАР ҮРГЭЛЖИЛЛЭЭ

Эх дэлхийгээ хайрлан хамгаалах,

хариуцлагатай аялал жуулчлалд суралцах, байгалийн унаган төрх, цогцолбор газруудаар "VR" төхөөрөмж ашиглан аялах аялал нийслэлийн БЗД-ийн Ерөнхий боловсролын 142-р сургуулиар үргэлжиллээ.

БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ НҮБ-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ТАПАН МИРАТТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Уур амьгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын улмаас нэмэгдэж буй байгалийн гамшигт үзэгдлүүдээс урьдчилан сэргийлэх, усны нөөцийг зохистой ашиглах, аялал жуулчлалын салбарыг байгаль орчинд ээлтэй, нөөц даацанд тохирсон төлөвлөлт, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцов.

ТӨМӨР ЗАМЫН БОЛОН АВТОЗАМЫН ДАГУУ ЗЭРЛЭГ АМЬТНЫ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОХИЦУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛНА

WCS-Байгаль зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, WWF-Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Ирвэс хамгаалах сан, TNC ОУ-ын байгууллага төлөөлөлтэй хамтарсан ажлыг хэсэг байгуулахаар болов. Байгаль орчин, аялал жуулчлалын яам

БОАЖЯ-ны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сан