“Ногоон паспорт” аян-Байгаль орчны салбарт дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналыг авч ирлээ

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Дэлхийн ногоон элч" шагнал хүртлээ

ecfund

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатыг Лондон хотод төвтэй Дэлхийн ногоон байгууллагаас “Дэлхийн ногоон элч”-ээр шалгаруулжээ.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй “Ногоон паспорт” аяныг Лондон хотод төвтэй Дэлхийн ногоон байгууллагын “Байгаль орчны үндэсний хэмжээний Засаглал-2018”-аар шалгаруулсан байна.

ecfund

Эдгээр шагналыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас ирүүлснийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гардуулан өгчээ.

Шагнал гардуулах үеэр Гадаад харилцааны сайд хэлэхдээ, өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх зорилготой “Ногоон паспорт” аяныг орон даяар өрнүүлж, ерөнхий боловсролын 778 сургуулийн 160.000 гаруй сурагчдыг хамруулаад байна. Энэ аян нь өсвөр үеийнхнийг байгаль орчинд ээлтай дадал, төлөвшлийг бий болгоход чиглэж байгааг онцолсон байна.

ecfund

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

БОАЖЯ-ны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сан