НҮБ-ЫН УАӨ-ИЙН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 28-Р БАГА ХУРЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛДААНД БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ОРОЛЦОЖ БАЙНА

ecfund

Арабын Нэгдсэн Эмират Улсад болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Засгийн газрын зарим гишүүд оролцож байна. НҮБ-ын Талуудын 28 дугаар бага хурал өчигдөр/12.01/ дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтаар эхэлсэн ба Улс орны төрийн тэргүүнүүд өөрийн орондоо хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, олон Улсын хамтын ажиллагааны хүрээнд хийсэн онцлох ажлуудаа дурдлаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:- Монгол Улс үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтоо ханган хэрэгжүүлэх хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи”, “Ногоон таксономи” зэрэг баримт бичгүүдийг НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцүүлэн баталсан дэлхийн анхдагч Улсуудын нэг болсон. Энэ хүрээнд Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх зорилгоор “Тэрбум мод”, ”Хүнсний хангамж, аюулгүй байдал”, ”Эрүүл монгол хүн” зэрэг харилцан уялдаа холбоотой үндэсний хөдөлгөөнүүдийг эх орондоо санаачлан амжилттай хэрэгжүүлж байна.

АНЭУ-ЫН ЭРХЭМСЭГ ДЭЭД ШЕЙХ МАНСУР БИН ЗАЕД АЛЬ НАХАЙЯН:- Эрчим хүчний шилжилтийг яаравчлан хийх, сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашиглаж, хүртээмжтэй хөгжлийг цогцлоох, хүний хөгжлийг асуудлын төвд тавьсан бодлого шийдвэрийг гаргах хэрэгтэйг онцлов.

КАЗАХСТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРХЭМСЭГ НОЁН КАСЫМ-ЖОМАРТ ТОКАЕВ:- Казакстан Улс ногоон устөрөгчийн эрчим хүчийг ашиглах, метан хийг бууруулах санаачилгад нэгдсэн. 2026 онд УАӨ-ийн Талуудын хурлыг өөрийн Улсад хийх хүсэлтээ илэрхийлсэн. Жендерийн тэгш эрхийг хангаж УАӨ-ийн бодлого шийдвэрийг өөрийн Улсын хөгжлийн бодлогод тусгасан гэв.

ПАРАГВАЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРХЭМСЭГ НОЁН САНТЬЯГО ПЕНЬЯ ПАЛАСИОС: Бид ирээдүй үедээ цэвэр технологид үндэслэсэн, ногоон дэлхийг үлдээх хэрэгтэйг онцоллоо.

СЕРБИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРХЭМСЭГ НОЁН АЛЕКСАНДР ВУЧИЧ:- "Манай Улсын өвлийн дундаж температур 1.8 хэм, зуны дундаж температур 2.2 хэмээр нэмэгдэж хуурайшилтаас үүдсэн гарз хохирол манай эдийн засагт хүндээр тусаж байгаа учраас гарз хохирлын сангаас нөхөн олговор авах Улсын нэг юм. Бид шинжлэх ухаанд үндэслэн УАӨ-ийн эрсдэлийг үнэлэн, дасан зохицох асуудлыг чухалчлан, олон Улсын хамтын нийгэмлэгт манлайлан УАӨ-ийн эсрэг тэмцэлд нэгдэж байна. Үүний зэрэгцээ бүс нутгийн сөргөлдөөн бидний УАӨ-ийн эсрэг үйл ажиллагаанд саад учруулж байгааг үүгээр мэдэгдье" гэв.

ТУРК УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРХЭМСЭГ НОЁН РЕЖЕП ТАЙП ЭРДОГАН:- "Бид эрчим хүчнийхээ 55 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна. Мөн манай Улс хогийг тэглэх санаачилгыг хэрэгжүүлэн 2055 он гэхэд энэ асуудлыг шийдэж дуусна. Мөн 44 мянган хүний амийг авсан 11 хотыг сүйтгэсэн газар хөдлөлтийн гамшгийг даван туулсан бөгөөд бид УАӨ-ийг сааруулахад бүс нутгийн амар тайван байдлыг хангах ёстой. Шударга дэлхийг бүтээхэд бүх асуудалд шударга хандах хэрэгтэй. 2024 оны 1 дүгээр сард УАӨ-ийн ЗГ хоорондын шинжээчдийн хурлыг Станбул хотод зохион байгуулна." гэв.

Өнөөдрөөс Улс орнуудын Байгаль орчны Сайд нарын дээд түвшний уулзалтууд эхлэх ба БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ уг уулзалтуудад оролцож Монгол Улсын байр суурь, санал санаачилгыг танилцуулах болно. Талуудын 28 дугаар /COP28/ бага хурал 12 дугаар сарын 12-ныг хүртэл АНЭУ-д болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

Тэрбум мод

Ойн газар

COP28 UAE

ecfundecfundecfundecfundecfundecfundecfund

БОАЖЯ-ны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сан