Уур амьсгалын өнөөгийн өөрчлөлт, түүний ирээдүйн төсөөлөлд цэвдэг асуудал хэрхэн тусаж байгаа вэ...

ecfund

Цэвдэг гэдэг нь тэг буюу түүнээс доош градуст хоёр буюу түүнээс дээш жил орших хөрс, чулуулгийг хэлнэ. Арван мянган жилийн өмнө устсан арслан зааныг идэж байсан өвстэй нь Сибирийн мөнх цэвдгээс олсон нь шинжлэх ухааны түүхэнд, байгаагүй ололт болсон юм. Үүн шиг хэдэн сая жилийн настай эд өлгийн зүйлс, амьтдын олдворыг бидэнд тэр чигээр нь өвлүүлдэг учраас цэвдгийг байгалийн “мөсөн зоорь” гэж хэлдэг.

Цэвдэг нь гадаргын болон гүний ус бүрэлдэн тогтох гол эх үүсвэр болж, хүрээлэн буй орчны экосистемд олон эерэг нөлөө үзүүлдэг. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 29.3%-д цэвдэг ямар нэг хэмжээгээр тархдаг бөгөөд цэвдгийн тархалтаараа манай улс ОХУ, Канад, АНУ, БНХАУ-ын дараа дэлхийд тавдугаарт ордог байна.

Монгол орон нь газарзүйн байршилаараа Сибирийн цэвдэгийн өмнөд хил дээр буюу шилжилтийн бүсэд оршдог учраас уур амьсгалын өөрчлөлтөнд нэлээд эмзэг, мэдрэмтгий байдаг.

Цэвдгийн тархалтын боломжит талбай сүүлийн 45 жилийн (1971-2016) хугацаанд Монгол орны цэвдгийн тархалтын боломжит талбайн хэмжээ 33.7%-аар буурсан болно. Мөн цэвдгийн өмнөд хил Хэнтийн нурууны хэсэгт 178км, Хангайн нурууны хэсэгт 94км хойш шилжсэн бол Алтай нурууны хэсэгт 240-900 м дээш шуугдсан байна. Монгол орны цэвдгийн талбай 2050 оны үед 33-61%-аар буурахаар төсөөлөгдөж байна.

COP28 UAE

ecfund

БОАЖЯ-ны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сан