"Энэхүү уралдаан нь олон улсын “Ган, цөлжилттэй тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан гэрэл зургаар дамжуулан манай оронд цөлжилт, газрын доройтол бидний амьдралд хэрхэн нөлөөлж буйд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой. Гэрэл зургийн уралдаанд бүх насны гэрэл зураг сонирхогч нар оролцож болох ба шалгарсан бүтээлийг олон нийтийн сурталчилгааны хэрэгслээр болон үзэсгэлэн гаргаж түгээн дэлгэрүүлнэ."
