БИЧИЛ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ЗАР

Төслийг захиалагч байгууллага:

Засгийн газрын тусгай сан “Байгаль орчин, уур амьсгалын сан”

1. Төслийн зорилго: Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.3.1, 7.3.7, 7.3.10 дахь заалтад нийцсэн байгаль орчинг хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн байна. 

2. Төслийг хамрах хүрээ: Байгаль орчинг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хоршоо, нөхөрлөл хамаарна. Хувь хүн, ашгийн төлөө болон худалдаа арилжааны үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд төсөлд хамрагдах боломжгүй.

3. Төслийн санхүүжилт: 20,000,000 (хорин сая) хүртэл төгрөгийн санхүүжилтийг олгоно. “Байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилтээр хэрэгжих төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх журам”-ын 6 дугаар зүйл болон төслийн үйл ажиллагаанд хамааралгүй захиргаа үйл ажиллагааны зардал, ажилчдын цалин, цахилгаан, дулаан, усны төлбөр,байрны түрээс, харилцаа холбооны зардал,  төслийн үйл ажиллагаанд хамааралгүй тоног төхөөрөмж, эд хөрөнгө худалдан авах зардлыг санхүүжүүлэхгүй. Санхүүжилтийг шалгарсан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэлийн тайлан, санхүүгийн баримтад үндэслэн олгоно.

4. Төсөлд тавигдах үндсэн шаардлага:

  1. төсөл нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.3.1, 7.3.7, 7.3.10 дахь заалт болон “Байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилтээр хэрэгжих төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх журам”-д нийцсэн байна;
  2. төсөл хэрэгжүүлэгч нь тухайн гүйцэтгэж буй төслийг хэрэгжүүлэх хүний нөөцийн чадавхтай байх (Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйл);
  3. төсөл хэрэгжүүлэгч нь төслийн нийт төсвийн 20-30 хувийг орон нутгийн байгууллагын, эсхүл өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх санхүүгийн чадвартай, үүнийгээ нотолсон байх (Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйл);
  4. санаачилсан төслийг нь хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд гүйцэтгэхээр бол төсөл хэрэгжүүлэгч өөрөө энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байх, эсвэл энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байгууллагатай төслийн хүрээнд хамтран ажиллах гэрээтэй байх;
  5. өмнө нь ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлагатай энэ талаар нотолгоо баримттай байх (гэрээ, гэрээ дүгнэсэн актын хуулбар хувь).

5. Төсөл хүлээн авах хугацаа: Шаардлага хангасан 5-аас доошгүй төслийг Байгаль орчин, аялал жуучлалын сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсэг сонгон шалгаруулна. Ажлын хэсэг нь үйл ажиллагаандаа “Байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилтээр хэрэгжих төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх журам”-ыг мөрдлөгө болгоно.

6. Төсөл хүлээн авах хугацаа:

Бүрэн гүйцэт бөглөсөн өргөдлийг холбогдох хавсралтын хамт 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 15:00 цаг хүртэл цахим (contact@ecfund.mn)-аар хүлээн авна. Өргөдлийг явуулахдаа хариулт бүрийг заасан үгийн тоо, нүүрний хязгаарлалтад багтааж, нийт төслийн санал, өргөдлийг 20 хуудаст багтаана уу. Үүнд хавсралтууд хамаарахгүй.

● Өргөдлийг pdf хэлбэрээр бэлтгэж, файлын “ECfund2024-Байгууллагын нэр” загвараар хадгална уу.

Төслийн саналыг ирүүлэхдээ өргөдлийн маягт болон холбогдох хавсралтуудын дагуу бүрэн гүйцэт мэдээлэл ирүүлнэ. Хугацаа хэтэрсэн болон дутуу бэлтгэсэн төслийн саналыг хүлээн авахгүй.

7. Сонгон шалгаруулалтын үр дүнг зарлах:

Төслийн үр дүнг тухай бүр цахимаар зарлана. Шалгарсан төслүүдэд мэдээлэл хүргүүлж, төсөл хэрэгжүүлэх, санхүүжилт олгох гэрээг байгуулна.

8. Холбоо барих хаяг, лавлах утас:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11-р хороо, Зайсан 9,

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн байр 301 тоот, утас 310743


Журам

Өргөдлийн маягт

БОАЖЯ-ны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сан